ҮНДЭСНИЙ БАХАРХЛЫГ – БИД БҮТЭЭНЭ.
Монголынхоо үндэсний уламжлалт өв соёл болсон морин хуураа дэлхийн стандартанд нийлүүлэн мэргэжлийн түвшинд хүртэл хэрхэн яаж хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллах нь бидний цаашдын зорилго юм.
Анх 2008 онд 2 хүний бүрэлдэхүүнтэй “Чавхдас” нэртэй морин хуурын жижиг урлан, сургалт явуулдаг газраас “Монгол хуур” төвийн үүсэл хөгжил эхэлсэн бөгөөд одоогоор 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй дундаж компанийн нэг болсон байна.
2009 оноос эхлэн “Мөнх тэнгэрийн эгшиг” ХХКомпани болж 2011 оноос компани маань дэргэдээ “Монгол хуур” төвтэй болсон.
Манай “Монгол хуур” төв нь морин хуур урлах, судлах, сургах гэсэн гурван үнлсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Үүнд: Морин хуурын ганцаарчилсан сургалт, Морин хуур хөгжмийн үйлдвэрлэл, Морин хуурын “Жонон хар” музөй, дуу бичлэгийн студи “ДӨМӨН” продакшн гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг явуулдаг.
