“ЖОНОН ХАР” МОРИН ХУУРЫН МУЗЕЙ 200 ГАРУЙ ҮЗМЭРТЭЙ

Ялангуяа, амралтын өдрөөр аав, ээжтэйгээ  “Монгол хуур” төвийн морин хуурын музейд зочлохоор ирдэг хүүхэд, багачууд, энд сургалтанд суудаг залуус энэ төвийн талаар багагүй мэдээлэлтэй бай­даг юм билээ. Тий­мээс энэ удаа бид   “Монгол хуур” төвийн морин хуурын музейгээр зочилж, эндхийн ховор үзмэрүүдийг сонирхохоор ирсэн нь энэ. Мөн сургууль, цэцэрлэг, оюутан залуусын зуны амралт эхэлж байгаа учир музейн эзний сонирхолтой яриа, үлгэр дуурайлал авахуйц  олон сайхан бүтээлтэй танил­цахаар зорьж ирсэн юм.  Өөрийгөө Б.Сүхбаатар хэмээн та­нил­цуулах музейн захирал 10 жилийн сурагч байхдаа анх морин хуур хийж сурсан авьяаслаг хүү байж.

Түүнээс хойш морин хуурыг судалж, сурах их хүсэл мөрөөдөлдөө хөт­лөгдөн СУИС-д суралцаж, төгсчээ. Энэ хугацаанд хувьдаа морин хуурын музейтэй болох бэлтгэлээ хийж, багагүй хугацаанд судалгаа хийж, гэрэл зураг, хуучны эд зүйлс, хөгжмийн зэмсгүүд гээд ховор нандин зүйлс ихийг цуглуулжээ.

Тэгээд 2009 онд “Монгол хуур” төвийг үүсгэн байгуулж, 2013 онд “Жонон хар” морин хуурын музейгаа нээжээ. Одоо тус музей 200 гаруй үзмэртэй юм байна.  Музейн үзмэрүүдээ улам баяжуулахаар судалж, шинжилж байгаа зүйл ч цөөнгүй бий гэж байв.

Манай морин хуурын жонон хар музей нь хуучны хуурнууд, монгол ахуйн ховор эд өлгийн зүйлс, дэлхийн улс орнуудын хөгжмийн зэмсэгийн цуглуулга гэх мэт 200 гаруй үзмэртэй.

Монгол хуур төв нь 2009 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2013 оноос хойш Жонон хар морин хуурын музейг нээн ажиллуулж байна. Манай музей нь нийт 200 гаруй үзмэртэй. Та морин хуурын музейд зочилсноор Морин хуурын музей, Ардын урлагийн  тоглолт (моринхуур, уртын дуу, хөөмий, бий биелгээ, бүжиг, уран нугаралт гэх мэт…), Морин хуурын үйлдвэрийг сонирхох боломжтойгоороо давуу юм. Мөн музей болон тоглолт үзэхээр ирсэн жуулчны тав тухыг хангах зорилгоор кофе, цай уух орчинг байгуулсан.

Үнэ тариф:

  • Морин хуурын музей, морин хуурын үйлдвэр, ардын урлагийн тоглолт: 
  • Ардын урлагийн тоглолт: 
  • Музей, морин хуурын үйлдвэр: 
  • Морин хуурын музей: 

Жич: Зураг авах хориотой бөгөөд зөвхөн ардын урлагийн хамтлаг, дуучидтай хамт зураг авхуулах боломжтой. Музей болон тоглолт үзэхийн өмнө урьдчилан утсаар захиалга өгч мэдэгдэх шаардлагатай. Явуулын тоглолтыг үнэ тохиролцон зохион байгуулах боломжтой. 

Цагийн хуваарь: Өдөр бүр 15:00 цаг, 17:00 цаг ,  19:00 цагуудаас тус тус тоглоно.
Хаяг:
Сансарын колонкоос Имарт явах зам дагуу РЦНК-ийн замын эсрэг талд Palazzo tower B-102, 101
Холбоо барих утас:
88103968