Сайн байцгаана уу?
Эрхэм харилцагч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол хуур төв нь үүсгэн байгуулагдаад долоо дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
Энэхүү долоон жилийн хугацаанд анх жижиг урлангаас эхлэж байсан бол одоо олон чиглэлээр урлагийн үйл ажиллагаа явуулдаг компани болтлоо өргөжсөн байна.
Энэ бол эрхэм харилцагч та бүхний маань оруулсан хувь нэмэр юм. Монгол хуур төв нь цаашид хийхээр төлөвлөсөн олон төсөл хөтөлбөр байгаа бид бүхэн монголынхоо үндэсний томоос том бахархал болсон морин хуур хөгжмөөрөө үйл ажиллагаагаа хөгжүүлж олон түмэнтэй харилцаж байдгаараа үргэлж бахархдаг.
Монголынхоо морин хуурыг дэлхийд хэрхэн яаж таниулах вэ гэсэн зорилго тавин ажиллаж байгаа компани юм. Ингээд цаашдаа бид бүхэн харилцагч бүрийнхээ хүсэл сонирхол, нөхцөл бололцоонд тулгуурлан морин хуураа дэлхийн стандартад нийцүүлэн урлах ба монголын соёл урлаг, аялал жуулчлалын салбарт хүч үзэн эх орондоо хувь нэмрээ оруулан ажиллах болно.
Захирал Б. Сүхбаатар
